Бүгд найрамдах улсаа тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа
баталсны 97 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн
барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж байна.
Барилдаан 13.00 цагаас эхлэв. Барилдаанд улсын аварга, харцага, начин нарын
130 гаруй бөх урьдчилан бүртгүүлжээ.