17 ахмад “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-01 16:08:54

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ИНЕГ-ын даргын тушаалаар 17 ахмадыг “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдгээр шагналаа.

Иргэний нисэхийн салбарт он удаан жил идэвх зүтгэлтэй ажиллаж байсан Н.Должинсүрэн, Ж.Цолмон, П.Оюун, Я.Цэцэгмаа, Г.Өлзийбат, Р.Гонгор, Д.Сүхээ, Ч.Гармаа, Д.Алтансувд, Д.Цэрэнжав, Д.Цэвэлмаа, Ж.Үржин, Г.Төгсбаяр, Л.Мэндбаяр, Д.Доржпалам, Б.Дашцэрэн, Д.Цэнд-Аюуш нарын 17 өндөр настанд олгож буй салбарын хүндэт шагналыг ИНЕГ-ын удирдлагууд гардуулсан юм.

Эдгээр ахмад иргэний нисэхийн салбарт 30-40 жил ажиллаж хөдөлмөрлөсөн бөгөөд хэдийгээр өндөр настны амралтад суусан хэдий ч тус салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь марталгүй үнэлж, энэхүү нэр хүндтэй шагналыг олгож буйд талархаж байгаагаа илэрхийлсэн аж.

Б.Туул

Связанные новости
Комментарии