Баян-Өлгий аймаг хөлбөмбөгийн шинэ талбайтай болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Техникийн хэлтэс болон гишүүн байгууллагуудын менежментийн хэлтсийн төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажилласан бөгөөд тус аймаг шинэ хөлбөмбөгийн талбайтай болно.
Баян-Өлгий аймгийн Засаг
дарга Д.Бауыржантай МХБХ-ны төлөөлөгчид уулзалт хийж хамтран ажиллах харилцан
ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг гэрээ байгуулснаар
2022 онд улирал болон жилдээ аймгийн төсвөөс
тус аймгийн Хөл бөмбөгийн холбоо /ХБХ/ дэмжлэг авахаар боллоо.Засаг
даргын дэргэд аймгийн өсвөрийн шигшээ баг байгуулах тухай, ахлах
дасгалжуулагчийн цалин болон хөлбөмбөгийн талбай байгуулах газар зэрэг ажлууд
шийдэгджээ.
Мөн Баян-Өлгий аймгийн
ХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж 2015 оноос эхлэн
өнөөг хүртэл хийж буй үйл ажиллагааны тайлантай танилцаж, цаашид хэрхэн
хамтарч, дэмжиж ажиллах талаар МХБХ-ны ГБМХ-ээс мэдээлэл хүргэсэн байна. Тус
уулзалтад аймгийн БТСХ-ны дарга болон Нийгмийн бодлого, Боловсролын газрын
дарга, 1 дүгээр сургуулийн захирал, багш дасгалжуулагч нар оролцлоо.
Цар тахлын энэ үед
Дорнод, Архангай, Говь Алтай, Хөвсгөл, Архангай, Дархан, Өвөрхангай, Завхан,
Баянхонгор гэсэн аймгуудтай хамтын ажиллагааны гэрээг байгуулаад байгаа юм.
МХБХ-ны 21 аймгийн гишүүн холбоодтой хийж буй уулзалтуудад аймгийн Засаг дарга болон удирдлагууд Монголын хөлбөмбөгийн төлөө болон орон нутгийн хөлбөмбөгийн хөгжүүлэхэд ийнхүү оновчтой шийдвэрүүд гарч хэрэгжсээр байгаа билээ.