Грассрүүтс сургалт Увс аймагт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-09 14:18:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Техникийн хэлтсийн грассрүүтс /нийтийн хөл бөмбөг/-ийн багш болон дасгалжуулагчийн сургалт Увс аймгийн Улаангом хотноо болж байна.


Сургалт энэ сарын 7-9-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтад Увс аймгийн Хөлбөмбөгийн холбооны гишүүд, хөлбөмбөг сонирхогчид болон 14 сумын ЕБС-ийн биеийн тамирын багш нарын нийт 20 оролцогч хамрагдаж байна.


МХБХ болон Увс аймгийн ЗДТГ, БТСХ, Увс аймгийн Хөлбөмбөгийн Холбоо болон Боловсролын Газар хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.


Тус сургалтын сургагч багшаар АХБХ-ны А зэрэглэлтэй дасгалжуулагч Б.Гарьдмагнай болон АХБХ-ны B зэрэглэлтэй дасгалжуулагч Б.Анар нар ажиллаж байгаа гэж МХБХ-ноос мэдээллээ.

Связанные новости