Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын боловсролын тэргүүн ажилтан, нэрт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн 12 дугаар сарын 20-22-нд Дархан-Уул аймгийн спорт хорооны зааланд болно.
Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах тус тэмцээнд 2004 оноос хойш төрсөн хөвгүүд 17 жингээр өрсөлдөх бол, охидын хувьд 2005 оноос хойш төрсөн хүүхдүүд хамрагдана. Охидын аварга шалгаруулах тэмцээн нийт 5 жинд шилдгүүдийг тодруулах юм байна.