Монголын тэшүүрчид Канад улсыг зорьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотноо Олон улсын тэшүүрийн холбооны /ISU/ Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний энэ улирлын 3 дахь гараа энэ сарын 3-5-нд болов.
"Бээжин
-2022" өвлийн олимпын эрхийн оноо
олгох энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 187, эмэгтэй 127 тэшүүрчин хурдаа сорьсон
бөгөөд Монголоос 2 тамирчин өрсөлдлөө.
Эрэгтэй бөөн гараанд
Ялалтын Зоригтбаатар масс гарааны 2 дахь хагас шигшээд уралдаж 7:07.490
амжилтаар /17 оноо/ 24 дүгээрт /25/ бичигдэв. Дэлхийн цомын гурван гараанаас 2
гараанд уралдаж нийлбэр оноогоор 34 оноотой 53 тамирчнаас 44 дүгээрт бичигдэж
байна.
Эмэгтэй бөөн гараанд Алтан-очирын Зул 7:29.560 амжилтаар
хагас шигшээ хэсэгтээ 19 /21/ дүгээр байрт бичигдэж, 22 оноо авлаа. Дэлхийн
цомын нийлбэр дүнгээр А.Зул 46 оноотой 41 тамирчнаас 33 дугаарт эрэмбэлэгдэв.
"Монголын энэ 2 тэшүүрчин
Канадын Калгарид болох Дэлхийн цомын АШТ-ий 4 дэх гараанд оролцохоор "Агч
модны орныг" зорилоо" гэж АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван
цагариг/ мэдээллээ.