Зургаадугаар сарын спорт хуанли

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-06 09:29:41

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Спорт сонирхогчдын хувьд энэ сард үзэх, харах, ярих тэмцээн уралдаан ихтэй байх нь ээ.


NBA-ийн финал өнөөдөр эхэлж байгаа бол хөлбөмбөгийн Үндэстнүүдийн цом, Клубуудын ДАШТ, NHL-ийн финал, цаашлаад Монголын баг, тамирчид оролцох хэд хэдэн томоохон тэмцээнд спорт сонирхогчдыг хүлээж байна. Тэдгээрээс Монголын баг тамирчид оролцох тэмцээн уралдааны мэдээллийг түүвэрлэн хүргэе.


Зургаадугаар сарын 7: Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай

Зургаадугаар сарын 7: Волейболын эмэгтэйчүүдийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Вьетнамын Ханой хотод эхэлнэ. Маргааш манай баг эхний тоглолтоо Филиппинтэй хийх юм.

Зургаадугаар сарын 7: Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн шигшээ тоглолт АНЭУ-ын Дубай хотод эхэлнэ. Уг тоглолтод Монголын лигийн аварга “Хасын Хүлэгүүд” оролцоно.

Зургаадугаар сарын 8, 14: Үндэсний бөхийн нийслэлийн аварга баг шалгаруулах 3х3 барилдаан болно.

Зургаадугаар сарын 10-16: Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ болно. Манай улсаас долоон тамирчин өрсөлдөх аж.


Зургаадугаар сарын 13-20: Унгарын Будапешт жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэлнэ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин зодоглоно.

Зургаадугаар сарын 14: MGL-1 файтингийн холимог тулаан Монголд болно.  

Зургаадугаар сарын 18, 19: “FIBA 3x3 Ulaanbaatar Women's Series” тэмцээнийг энэ Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбайд болно. Монголоос гурван баг оролцоно.

Зургаадугаар сарын 20, 21: 3х3-ын эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээн болно. Монголоос “Улаанбаатар энержи”, “Завхан Сайнскор” баг өрсөлдөх юм.

Зургаадугаар сарын 23-29: Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ Монголд болно.

Зургаадугаар сарын 28: Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын сорилго барилдаан болно. 









Связанные новости