“Бээжин-2022” Өвлийн олимпыг 173 улс орон дэмжихээ илэрхийлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-10 14:02:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Бах орон нутгийн цагаар энэ сарын 8-ны өдөр Швейцарын Лозанна хотод хэлэхдээ: “Улс орнуудын Засгийн газрын албан тушаалтан, дипломат ажилтнууд олимпын наадамд оролцох нь бүрмөсөн тус улсын Засгийн газрын улс төрийн шийдвэр юм. Өнөөдөр 173 улс орон олимпын эвлэрлийн тогтоолд нэгдэж, Бээжингийн өвлийн олимпыг дэмжихээ илэрхийлсэн” гэжээ.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы /2021.12.02/ хуралдаанаар Хятад улс болон Олон улсын олимпын хорооноос хамтран боловсруулсан “Олимпын эвлэрлийн тогтоол”-ыг баталсан бөгөөд үүнд 173 улс нэгджээ.

 

Т.Бах хэлэхдээ: “Олимпын эвлэрлийн тогтоол нь олон улсын олимпын хороо, олон улсын паралимпийн хороотой хамтран ажиллаж, Олимп, Паралимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг НҮБ-ын гишүүн орнуудад шаардах зорилготой” гэжээ.

Связанные новости