Их Британи улаан жагсаалтдаа оруулсан орнуудаа хасна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-16 11:31:00

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Засгийн газар аялал жуулчлалын улаан жагсаалтдаа оруулаад байгаа бүх 11 орноо лхагва гаргаас хасахаар шийдвэрлэжээ. Энэхүү жагсаалтад Ангол, Ботсвана, Эсватини, Лесото, Малави, Мозамбик, Намиби, Нигери, Өмнөд Африк, Замби, Зимбабвег оруулаад байгаа юм.


Их Британи коронавирусний “омикрон” хувилбар шинээр илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх үүднээс 11 дүгээр сарын сүүлээр дээр дурдсан улс орнуудыг улаан жагсаалтдаа дахин оруулсан юм. Гэвч Эрүүл мэндийн сайд Сажид Жавидын мэдээлснээр, шинэ хувилбар өргөн хүрээг хамран тархсан тул дээрх шийдвэрийг гаргажээ.


“Омикрон” хувилбар Их Британид олон нийтийн дунд тархсанаас гадна дэлхийн олон улс оронд бүртгэгдээд байгаа тул аялал жуулчлалын улаан жагсаалт “омикрон” хувилбарын хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг бууруулах үр нөлөө нь багассан. Бид гадаадаас ирэх иргэдийг шинжилгээнд хамруулах журмаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ лхагва гаргаас эхлэн улаан жагсаалтаасаа бүх 11 улсыг хасна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

Связанные новости