Хятадад “COVID-19”-ийн дотоодод халдварласан 69 тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын
эх газарт лхагва гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан 69 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн
үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 56 нь
Жэжян мужид, зургаа нь Гуандун мужид, дөрөв нь Шэньси мужид, хоёр нь Өвөр
Монголд, нэг нь Аньхуй мужид илэрсэн байна.
Хятадад
өдөрт илэрсэн халдварын тохиолдлууд /12 дугаар сарын 3-наас
12 дугаар сарын 15/
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд мужийн түвшний засаг
захиргааны таван бүс нутагт халдварын найман тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.
Харин халдварын сэжигтэй болон халдвараар нас барсан тохиолдол нэмж
бүртгэгдээгүй байна.
Хятадын эх газарт лхагва гаргийн байдлаар халдварын 100000
тохиолдол илэрснээс 93858 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 1506
хүн эмчлүүлж байгаагаас 14 хүний биеийн байдал хүнд байна. Түүнчлэн лхагва
гарагт халдварын шинж тэмдэггүй 20 тохиолдол илэрсний 19 нь эх газрын гаднаас
зөөвөрлөгдөн иржээ.