Вакцинжуулалтыг идэвхжүүлэх үүрэг өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал ӨЭМТ-ийн дарга нартай уулзлаа.
УИХ-ын Нийгмийн
бодлогын байнгын хорооны чиглэлийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс анхан
шатны буюу сум, өрхийн эмнэлгийн нэг хүнд ногдох суурь зардлыг хоёр дахин
нэмэхээр болсон.
Тодруулбал, нэг хүнд
ногдох суурь зардлыг 30 мянган төгрөг байсныг 60 мянган төгрөг болгон тооцож,
нийт 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгажээ. Ингэснээр анхан
шатны эмнэлгүүд цалин урамшууллаа нэмэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх,
эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ сайжрах боломж бүрдсэн байна.
Цаашид ӨЭМТ-үүдийн санхүүжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан хөрөнгө, төсвийн
зарцуулалтыг иргэдэд нээлттэй ил тод байлгах, боловсон хүчний асуудалд
анхаарах, Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай нягт хамтарч ажиллах, сүүлийн
үед хүүхэд багачуудын дунд улирлын томуугийн өвчлөл, ротавирусний халдвар
нэмэгдэж байгаа тул БОЭТ-ийн ачааллыг бууруулах үүднээс вакцинжуулалтын асуудалд анхаарч ажиллахыг даалгалаа. Мөн Эрүүл мэндийн газар, ӨЭМТ-үүд
санаачилгатай ажиллаж вакцинжуулалтын 3-р тунг энэ сарын 20-ны дотор 50 хувьд
хүргэж ажиллах үүрэг өгөв.