Сурагчдын амралтаараа хүүхэд бүр ном унших аян эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-21 19:58:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. О.Сүглэгмаа багштай 13 дугаар сургуулийн 7в ангийн хамт олон сурагчдын амралтаараа ном унших аян эхлүүллээ. Аяны хүрээнд Номын өдөрлөг зохион байгуулж, амралтын 45 хоногт хүүхэд бүр 1-2 ном уншихаар зорилт тавьсан байна. Иймд юуны өмнө ангийн номын сан байгуулж фондыг эцэг эхчүүдийн бэлэглэсэн 36 номоор баяжууллаа. Уг 36 номыг 36 сурагч тус бүр 7-14 хоногийн хугацаатай авч сольж унших юм. Ингэснээр хүүхдүүд амралтынхаа хугацаанд 1-2 шинэ ном уншиж мэдлэгээ өргөжүүлэх ажээ.

Мөн Миний амьдралыг өөрчилсөн ном сэдвээр эцэг, эхчүүдийн төлөөлөл багадаа уншиж байсан номынхоо тухай ярилцаж, ном унших ач тусын талаар мэдээлэл өгсөн юм.

Өдөрлөгийн үеэр сэтгэлзүйч Э.Бямбасүрэн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог, сэтгэцийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө өглөө.

Ангийн багш О.Сүглэгмаа сурагчдадаа хандаж Ухаан далай номоос эхтэй. Тиймээс амралтынхаа хугацаанд уншсан номынхоо талаар эргээд ярилцана. Мөн номын тэмдэглэл хөтөлж өөрсдийнхөө сэтгэгдлийг бичиж сураарай хэмээн хүүхэд тус бүрт номын тэмдэглэл хөтлөх дэвтэр бэлэглэсэн юм.  

Связанные новости