Мөсний шагайн Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2021-12-25 18:22:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөсний шагайн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байна. Монголын мөсний шагайн харвааны Үндэсний холбооноос уг тэмцээнийг холбоо байгуулсны 20 жилийн ойн хүрээнд хамтатган зохион байгуулж, нийслэл хот, аймаг орон нутгийн 300 харваач оролцож байна. 11 аймгийн багийн харваачид оролцож буй тэмцээн талын болон цуваа гэсэн хоёр ангиллаар болж байна.



Мөсний шагайн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн онд цуцлаж байсан учир энэ онд 2020 оны аваргыг тодруулж байна. Харин 2021 оны аварга харваачдыг ирэх оны нэгдүгээр сард шалгаруулах аж. Мөсний шагайн тэмцээнийг 2019 онд “Улаанбаатар-Өвлийн наадам” болгон улсын аварга шалгаруулах тэмцээнийг сонирхогчдын дундах тэмцээнтэй хамт зохион байгуулж байв. 

Связанные новости