Бээжинд пиротехникийн хэрэгсэл ашиглахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-12-31 12:08:22

БЭЭЖИН. /TASS/. Хятад улсын нийслэл хотын захиргаа нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот даяар салют, петард болон пиротехникийн бусад хэрэгслийг ашиглахыг хориглолоо гэж Бээжингийн "Шинжинбао" сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлж буйгаар, энэ журам нь шинэ жилийн баярын өдрүүдэд ч хэрэгжинэ. Бээжин хотод пиротехникийн хэрэгсэл худалдан авах цэгүүдийг хаасан байна. 


Журмыг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулна. Хятадын нийслэлд одоо салют буудуулахыг Засгийн газрын тусгай захирамж гарсны дараа үндэсний болон хотын хэмжээний томоохон баяр ёслолын үеэр л зөвшөөрнө гэж  "Шинжинбао" сонин мэдээлжээ. Үүнээс гадна, Бээжингийн зүүн хэсэгт есдүгээр сард нээлтээ хийсэн “Universal Beijing Resort” амралтын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах энтертайнмент шоуны үеэр пиротехникийн хэрэгсэл ашиглахыг зөвшөөрчээ. 

Связанные новости