Кураш бөхийн улсын аваргын тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кураш бөхийн 2022 оны өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгч мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Эхний өдөр өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 17 жинд, охид, хөвгүүдийн 10-12, 13-15, 15-18 гэсэн гурван насны ангилалаар 21 аймгийн мянга гаруй бөх оролцож байна. Хамгийн холоос Баян-Өлгий аймгаас 10-аад тамирчин иржаа.
Эхний өдөр өсвөр насны 4 жингийн аваргууд тодорлоо. Үүнд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны М.Мөнххүслэн, М.Мөнхтамир, Г.Тэнгис нарын өсвөрийн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртээд байна.
2 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна. Кураш бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Азийн хүүхдийн наадам болохын өмнөх сорилт барилдаан болж буйгаар онцлог байна. Тус тэмцээнд түрүүлсэн хүүхдүүд цааш тив, дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авах талаар Монголын Кураш бөхийн холбооноос мэдээлж байна. Кураш бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ сарын 10-нд, мастеруудын тэмцээн 26-29-нд Спортын төв ордонд тус тус болно.