Хацү башёг тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2 бөхийн хамт тэргүүлж явна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров /М-2/-той учраа таарч түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 5 даваатай болов.
Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Тамаваши Б.Мөнх-Оргил
/М-3/-той барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 2 унаатай болсон бол, Тамаваши 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Сэкиваке Митакэүми, Кирибаяма Б.Лхагвасүрэн
/М-1/-тэй учраа таарч Кирибаямаг ошидаши мэхээр давснаар 5 даваатай болж
тэргүүлэгчдийн эгнээнд яваа бол манай бөх 1 даваатай байна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Эндо /М-3/-той хүч
үзэж түүнийг уватэдашинаге мэхээр давж, 2 даваа, 3 унаатай боллоо.
Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Тобизарюү/М-8/-тэй
барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар 3 даваа, 2 унаатай башёг
үргэлжлүүлж байна.