Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
2022 оны1 дүгээр сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд
баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн
аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн
аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим
газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Салхи 21, 22-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс
нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх
голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын
хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус,
цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15
градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.