Цэргийн бүртгэл энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-17 19:46:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас улс орон даяар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт цэргийн бүртгэл 32 хувьтай байна. Энэ жилийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байгаа.

Баян-Өндөр суманд цэргийн бүртгэлд хамрагдах ёстой 21905 иргэн байгаагаас 7009 нь бүртгэлээ хийлгэсэн байна. Эдгээрээс E-Mongolia цахим систем ашиглан 3000 хүн бүртгүүлжээ. 
Цэргийн бүртгэлд 18-55
хүртэлх насны иргэд хамрагдах ёстой. Үүнээс 18-аас дээш насныхан Е-Mongolia систем ашиглан цахимаар бүртгүүлэх боломжтой бол 18 нас хүрч буй иргэд харьяа баг дээр биечлэн очиж бүртгүүлээд цэргийн үүрэгтний үнэмлэхээ эхлээд авах ёстой юм.

Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлд хамрагдаагүй иргэнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 100,000 төгрөгөөр торгох заалттай юм.

 

Связанные новости