Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг 13 ААН-ийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-19 18:27:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж байхыг иргэд, байгууллага, ААН-үүдэд сануулж байна.

Тухайлбал, санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй зарим ААН цар тахлын нөхцөлд хууль зөрчин ажиллаж буйг анхааруулав. Иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй 13 аж ахуйн нэгж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг сарын 3 хувийн хүүгээс хэтрүүлэхгүй байх хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн байна. Тиймээс дээрх газруудын тусгай зөвшөөрлийг ШӨХТГ-аас цуцлахаар болжээ. 

Связанные новости