Нийслэлийн хэмжээнд 3157 нэгж талбарт газар чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-11 16:38:59

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Ханын материал, Шархад дэд төв дэх газрыг чөлөөлж байна. 


Одоогоор авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн нийт 3157 нэгж талбарт газрыг чөлөөлсөн. Тухайлбал, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөр 2206  нэгж талбар нөлөөлөлд өртсөнөөс 2020,  Ханын материал орон сууцжуулах төслийн 232 нэгж талбарын 216-г тус тус чөлөөлсөн.  Мөн авто замын 25 ажилд 872 нэгж талбар газар чөлөөлөх нөлөөлөлд өртсөнөөс 497, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажлуудын хүрээнд нийт 51 ажилд 624 нэгж талбар нөлөөнд өртсөнөөс 273-ийг тус тус чөлөөлөөд байна.


Түүнчлэн Туулын хурдны замын ажилд 132 нэгж талбарт 134.3 га талбайд газар чөлөөлөхөөс эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэгт 15 нэгж талбарыг чөлөөлжээ.

 

Связанные новости