Төрийн өмчийн 10 цэцэрлэг хоёр ээлжээр хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-27 15:00:10
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт  төрийн болон хувийн хэвшлийн 39 цэцэрлэгт  7.2 мянган хүүхэд хамрагддаг. Анги дүүргэлт улсын дунджаас дээгүүрт бичигддэг.

Тиймээс анги дүүргэлт ихтэй, ачаалал өндөртэй багш нарын ажлын ачааллыг багасгах зорилгоор цэцэрлэгийн багшийг хоёр ээлжид шилжүүлэн ажиллуулах саналыг 2021 оны хавар багш нар орон нутгийн удирдлага болон Ерөнхий сайдад хандан гаргаж байсан юм. Тиймээс энэ жилээс уг  ажлыг дэмжин туршилтаар төрийн өмчит 10 цэцэрлэгт 2 ээлжийн багш ажиллахаар боллоо. Үүнтэй холбоотой зохион байгуулалтыг удахгүй хийх ажээ. 

Связанные новости