Орхон аймагт 100-гаас дээш настай 4 ахмад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-31 12:30:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт 100-гаас дээш насны дөрөв, 90-ээс дээш насны 95 ахмад байна. 107 настай Э.Лхамсүрэн, 102 настай С.Бүжинлхам, 101 настай О.Бадам, 100 настай Ж.Бавлаа нарт УИХ-ын гишүүн Д.Батлут хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг гардуулсан юм. Мөн 90-ээс дээш насны 90 гаруй ахмадад гарын бэлэг гардуулж эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

Орхон аймаг 60-аас дээш насны 8000 гаруй ахмадтай. Эдгээр ахмадад аймгийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид хүндэтгэл илэрхийлж мөн гарын бэлэг гардуулсан юм. 

 



Связанные новости