Орон нутгаас томилогдсон шүүгчид 21 аймгийн АШТ-ийг шүүнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-01 12:32:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны шүүгчийн хэлтсээс бүртгэлтэй шүүгчдийнхээ тоог нэмэгдүүлж, холбооны мэргэшсэн боловсон хүчин болох шүүгчдийг улс даяар сургах бодлогын хүрээнд орон нутгийн залууст анхан шатны шүүгчийн сургалтыг зохион байгуулж байна.


Энэ сарын 27-30-нд анхан шатны шүүгчийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Мөн 2021 оны 12 дугаар сард Дархан-Уул аймагт шүүгчийн сургалтыг зохион байгуулсан юм.


Ирэх 3 дугаар сард зохион байгуулах 21 аймгийн аварга шалгаруулах “Футзаөлны үндэсний цом”-д шүүгчээр ажиллах боломжтой. Иймд аймаг бүр нэг шүүгчийг тэмцээн зохион байгуулах газарт аваачиж сургалтад суулгах бөгөөд ур чадвараар бусдаас ялгарсан чадварлаг шүүгч өөрийн аймгаас бусад хэсгийн тоглолтуудад томилогдон шүүнэ.


Хөл бөмбөгийн салшгүй нэгэн хэсэг болсон шүүгчийн ажлыг шимтэн хийх залуусаа дэмжиж, 21 аймгийн АШТ-д оролцохгүй байсан ч аймгаасаа шүүгчдийг томилон ажиллуулахыг МХБХ-ноос уриалж байна.

Связанные новости