Салхины хурд зарим үед 18-20 м/с-д хүрч шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар хоёрдугаар сард агаарын дундаж температур 22-28 хэм хүйтэн буюу олон жилийн дундаж орчим байна гэж аймгийн Ус,
цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш,
гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4
хэмээр дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон
жилийн дунджаас -4 хэмээр хүйтэн байна.
Тухайн сарын хур тунадасны хэмжээ 0-2 мм байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд
үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с-д хүрч
ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах аж.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar