А.Энхтуул өнөөдөр олимпын цасан замд хурдаа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-08 06:16:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ А.Энхтуул өнөөдөр эмэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаанд хурд, хүчээ сорино.


Тэмцээн өнөөдөр буюу хоёрдугаар сарын 8-нд орон нутгийн цагаар 16:00-16:40 цагт болно.

 

ОУХМ А.Энхтуул


Төрсөн огноо: 1996.01.14 /Булган аймаг, Тэшиг сум/


Цанын анхны багш нар: Р.Цогзолмаа, О.Хүрэлбаатар;


Дасгалжуулагч, багш: Ж.Дашдондог;


Онцлох амжилтууд: 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.

2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон.


Финланд улсын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн. Монгол Улсын 4 удаагийн аварга.

Связанные новости