МХБХ-ны ангилалтай шүүгчдийн нэгдсэн семинар болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны ангилалтай шүүгчдийн нэгдсэн семинар Төв аймаг дахь бэлтгэлийн баазад амжилттай үргэлжилж байна.
Семинарт МХБХ-ны А, В, С ангилалтай нийт 40 шүүгч
хамрагдан, ангилал бүрдээ тохирсон шалгалтуудыг өгч, хөлбөмбөгийн тоглолтын
үеэр ихээхэн тохиолддог үйл явдлын талаар бичлэг үзэж, мэдлэг чадвараа
хуваалцаж байгаа юм. Тун удахгүй хөлбөмбөгийн улирал эхлэхийн өмнө энэ сургалт
болж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой билээ.
Энэ сарын 05-нд эхэлсэн семинар өнөөдөр дуусах бөгөөд ирэх сард ОУХБХ /ФИФА/-ны шүүгчийн сургалтад МХБХ-ны бүх ангиллын шүүгчид хамрагдах юм.