Ази тивийн АШТ-д амжилттай оролцсон боксчдод хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-09 15:32:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнөөдөр БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон боксын U22 Ази тивийн АШТ-д бахдам амжилт гаргасан багт хүндэтгэл илэрхийллээ.

 

Ёслолд багийн ахлагч М.Баянмөнх, дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нараас гадна тэмцээнд өндөр амжилт байгуулж, 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн тамирчид хүрэлцэн ирлээ.

 

Тэмцээнд 12 орны 109 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медаль хүртэж, 57 кг-д М.Намуун, 63 кг-д М.Цэцэгдарь нар мөнгөн медаль хүртсэн бол 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 60 кг-д Б.Буяндалай, 63.5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 75 кг-д Б.Гантулга нар хүрэл медаль хүртсэн билээ.

 

Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц баг, тамирчдад өндөр амжилт хүсэж, тамирчдын бэлтгэлийн төв байгуулах тухай баярт мэдээг дуулгасан юм.





Связанные новости