Талбайн теннисний өсвөрийн тамирчид Шри-Ланка улсыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын талбайн теннисний өсвөрийн 14 хүртэлх насны шигшээ багийн 6 тамирчин Ази болон далайн орнуудын өсвөрийн теннисчдийн тэмцээнд оролцохоор Шри-Ланка улсыг зорилоо.
Ийнхүү өсвөрийн теннисчид 2022 оны анхны олон улсын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон бөгөөд тэднийг Монголын талбайн теннисний холбооны /МТТХ/-ны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал ахалж байгаа юм. Харин ОУХМ, Монгол Улсын олон удаагийн аварга, АНУ-ын Оюутны лигийн аварга багийн гишүүн А.Жаргал дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа аж.