Футзаалны 21 аймгийн АШТ Баянхонгор аймагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны 21 аймгийн футзаалны аварга шалгаруулах тэмцээнийг 2 жилийн дараа дахин зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж ирсэн юм.
Цар тахлын улмаас 2 жил завсарласан тус тэмцээн 2 дугаар
сарын 27-ноос 3 дугаар сарын 6-ны хооронд Баянхонгор аймгийн Эрдэнэмандал
цогцолбор сургуулийн зааланд явагдах юм байна.
Энэхүү тэмцээнийг 2017 оноос хойш зохион байгуулахад "Дархан-Уул" аймгийн шигшээ баг 3 жил дараалан түрүүлсэн бол, энэ жил аль аймгийн баг түрүүлэх бол хэмээн үзэгч, дэмжигчид хүлээж байна.