ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Томас Бахтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-14 07:17:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Бээжин хотноо ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.


Уулзалтын үеэр Б.Баттүшиг “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмыг өндөр түвшинд зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв.


Мөн энэ удаагийн олимпод Монгол Улс гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчин оролцож байгааг дурдан, цаашид Монгол Улсад өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлын төлөвлөгөөг танилцуулж, санал солилцлоо.



Связанные новости