“Бээжин-2022” өвлийн олимпод оролцсон тамирчиддаа МҮОХ-ноос хүндэтгэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд өрсөлдсөн Монгол Улсын хоёр тамирчны сүүлийн тэмцээн 2-р сарын 11-нд амжилттай болж өндөрлөлөө.
Хамгийн сүүлд ОУХМ
Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорьж, 99 тамирчнаас 65 дугаар байрт
шалгарсан билээ.
Жанчхүүд хүрэлцэн очоод
буй МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцсон тамирчид, багийнхандаа
хүндэтгэл илэрхийлэв. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн
бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарыг мөнгөн
шагналаар урамшуулж, бэлэг дурсгалын зүйл гардуулав.
МҮОХ-ны Гүйцэтгэх
зөвлөлийн найман гишүүн болох Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган, Ц.Сандуй,
Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Ч.Наранбаатар, Т.Амаржаргал, Ж.Түмэн-Аюуш нар
хувиасаа мөнгө гарган хамгийн сүүлийн үеийн сайн чанартай цана тамирчдадаа авч
өгсөн юм.