Ш.Даваадорж Дэлхийн цомын АШТ-ээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-14 08:02:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швед улсад зохион байгуулсан Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Баянгол дүүргийн тамирчин, ОБЕГ-ын аврагч Ш.Даваадорж 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.


Тэрбээр өвлийн болон мөстэй усанд сэлэлтээр хичээллэдэг, монголын цорын ганц тамирчин юм. Түүний хувьд 2018-2019 онд ахмадын ДАШТ, дэлхийн цом, олон улсын тэмцээнээс 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цом эзэмшиж байсан юм. 

 


Связанные новости