Бүх Оросын усанд сэлэлтийн тэмцээнээс Э.Эрхэс 2 алтан медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Казань хотноо энэ сарын 12-13 -нд Бүх Оросын усанд сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн боллоо.
Тус тэмцээнд ОХУ-аас гадна Монгол, Катар зэрэг улсын нийт
100 орчим багийн 669 тамирчин 56 багц медалийн төлөө хурд, ур чадвараа
сорин өрсөлджээ.
Тэмцээний эхний өдөр Монгол Улсын "Сэлэм загас” клубийн тамирчин, 14 настай Энхтөрийн Эрхэс 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.39 амжилтаар барианд орж, үе тэнгийнхнээсээ хамгийн богино цагийн амжилтыг үзүүлэв. Дараа нь тэр 50 метрийн эрвээхэй сэлэлтээр /00.26.64/ тэргүүлж 2 алтан медаль хүртсэн байна.
Тэрбээр уг амжилтаараа 50 метрийн араар даллах сэлэлтийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.