Энэ сард үндэсний бөхийн 5 барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-15 11:27:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос энэ сард болох бөхийн барилдаануудын товыг зарлалаа.

 

Хоёрдугаар сарын 18-нд 12.00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

 

Хоёрдугаар сарын 19-нд 12.00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

 

Хоёрдугаар сарын 20-нд 12.00 цагаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

 

Хоёрдугаар сарын 26-нд 12.00 цагаас Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

 

Хоёрдугаар сарын 27-нд 12.00 цагаас Бизкон аудит ХХК-ний 20 жилийн ойд зориулсан "Монгол улсын начин цолны хүндэтгэл" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Связанные новости