"Тель Авив-2022" их дуулгад хүч үзэх жүдочид эх орноосоо мордлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-15 13:00:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Израил улсын Тель Авив хотноо 2022 оны 2 дугаар сарын 17-19-нд болох Гранд Слам /Их дуулга/ тэмцээнд оролцох Монголын жүдочид өнөөдөр эх орноосоо мордлоо.

 

Энэ удаагийн Их дуулга тэмцээнд 34 орны 309 жүдоч /эрэгтэй 170, эмэгтэй 139/ оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Монгол Улсаас 11 эрэгтэй, 3 эмэгтэй жүдочид хүч сорих юм.


Израил улсын "Тель Авив-2022" Их дуулга тэмцээнийг 2 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд 22 цаг 45 минутаас шууд дамжуулан үзүүлнэ.

 

Связанные новости