Хөлбөмбөгийн 21 аймгийн АШТ 8 дахь аймагтаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны футзаалны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуулийн зааланд явагдах юм.
Энэ удаагийн тэмцээн 2022 оны 2 дугаар сарын 27-ноос 3
дугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна.
Анх 2016 онд орон нутагт буюу Сүхбаатар аймгийн
хөлбөмбөгийн талбайд зохион байгуулж байснаас хойш энэ жил 8 дахь аймагтаа тус
тэмцээнийг явуулж байгаа аж. Тодруулбал, хөлбөмбөгийн тэмцээн 2014, 2015, 2020
онд Улаанбаатар хотод, 2016 онд Сүхбаатар аймагт, 2017 онд Орхон аймагт, 2018
онд Төв аймагт, 2019 онд Хөвсгөл аймагт болж байсан бол Футзаалны АШТ 2017 онд
Дархан-Уул аймагт, 2018 онд Дорнод аймагт, 2019 онд Сэлэнгэ аймагт тус тус
зохион байгуулагджээ.