“Дубай ЭКСПО-2020”-ын сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын төлөөлөгчид мөнгөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Дубай хотноо үргэлжилж буй дэлхийн “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнд оролцогч улс орнуудын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болов. Тус тэмцээнд Монгол Улсын павильоноос хоёр тамирчин оролцож мөнгөн медаль хүртлээ.
Тэргүүн байрт ХБНГУ-ын баг, удаалаад Олон улсын холимог баг шалгарчээ. Холимог багт “Дубай ЭКСПО-2020”-д Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй А.Ганхүлэг,
Б.Ган-Очир нар тогложээ.
“Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриан дор болж буй “Дубай ЭКСПО-2020” дэлхийн үзэсгэлэнг өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нд нээсэн бөгөөд энэ оны 3 дугаар сарын 31 хүртэл 6 сарын туршид зохион байгуулж буй юм.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
18 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
21 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день