Хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинээр 122 ажлын байр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-16 22:24:58

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 2390,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шинээр 122 ажлын байр бий болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 11.5 мянган малчин, мал бүхий өрхөд 4,9 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Энэ нь хонин толгойд шилжүүлснээр 9.1 сая толгой мал гэсэн үг юм. Хэнтийчүүд мал сүргээ таван төрөл дээр өсгөж, малын тоогоор улсын хэмжээнд гуравдугаар байрт орсон. Өмнөдэлгэр сум хамгийн олон малтай сумаар 3 дахь жилдээ шалгарсан бол Хэрлэн сум удаах байрт шалгарсан юм.

 Аймгийн хэмжээнд улаан буудай 17684 га-д, төмс  303,6 га, хүнсний ногоо 225,8 га-д, овьёос 1286 га-д, ногоон тэжээл 6077 га-д, рапс 7157 га-д, арвай 180 га-д, хунчир 148 га-д, царгас 13 га-д тариалж, төлөвлөгөөг 49,6 хувиар давуулсан байна. 

 

Связанные новости