Ахмад шатарчдын УАШТ Дундговь аймагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ж.Лхагвын нэрэмжит 2022 оны ахмад шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт 4 дүгээр сард болно.
Тус тэмцээнийг эрэгтэйчүүд 50-65 нас, 65-аас дээш насанд, эмэгтэйчүүд 50-65 насны ангиллаар болох бөгөөд швейцар системээр 9 өрөг тоглох юм.
Монголын шатрын холбоо болон Дундговь аймгийн “Уран
өрөг” шатрын холбооноос хамтран зохион байгуулах тус тэмцээн Мандалговь хотын Мэргэжил
сургалт үйлдвэрлэлийн төвийн зааланд явагдах юм.