Канадын эмэгтэй хоккейчид АНУ-ын багийг хожиж олимпын аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-17 14:59:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бээжин-2022" өвлийн олимпын XXIV наадмын хоккейн тэмцээний эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолтод Канадын шигшээ баг АНУ-ыг 3:2-оор хожсоноор олимпын аварга цолыг 5 дахь удаагаа хүртлээ. Тус баг өмнө нь 2002, 2006, 2010, 2014 онд олимпын аварга болсон юм. 

 

Канадын эмэгтэй шигшээ баг 1998, 2018 оны олимпын мөнгөн медаль, Дэлхийн аваргын 11 алт, 8 мөнгө, нэг хүрэл медальтай дэлхийн шилдэг багийн нэгд зүй ёсоор ордог билээ.

 

"Агч модны" орны багийн ахлагч Мари-Филип Пулен өнөөдөр 2 гоол хийж, 1 дамжуулалт өгч багийн лидер тамирчин ямар чухал үүрэгтэйг харуулж чадлаа. Түүний хувьд олимпын 3 алт, нэг мөнгөн медальтай болоод байна.

 

Финланд бүсгүйчүүд Швейцарын шигшээ багийг 4:0-ээр илүүрхэн хожиж хүрэл медаль хүртлээ.

Связанные новости