Азийн наадамд өрсөлдөх эрэгтэй шатарчдыг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-18 12:55:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны 9 дүгээр сарын 10-25-нд зохион байгуулах Азийн XIX спортын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох шатрын эрэгтэй багийн тамирчдыг сонгон шалгаруулна.

 

Энэхүү сонгон шалгаруулах тэмцээнийг энэ сарын 25-27-нд “Хос мастер” олон улсын шатрын академийн байранд зохион байгуулна.


Монголын шатрын холбооноос зохион байгуулж байгаа тус тэмцээнд 2022 оны дотоод чансаагаар 1800-гаас дээш рейтингтэй эрэгтэй шатарчид оролцох юм байна. Тэмцээн швейцар системээр 9 өрөг тоглох бөгөөд нийт 20 шатарчин өрсөлдөх юм. 

Связанные новости