“Бээжин-2022” цагаан олимпод оролцсон тамирчдаа урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-18 13:32:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны удирдлагууд Бээжин хотноо өвлийн олимпод оролцсон тамирчдаа хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.

 

Тус уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагч Ц.Сандуй нар оролцлоо.

 

Энэ үеэр манай цаначдын олимпын наадамд оролцсон байдал, дараагийн бэлтгэл сургуулилалтын төлөвлөгөө, “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимп болон 2026 оны өвлийн олимпын зорилтын талаар ярилцсан байна.



Связанные новости