Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус Их хурал ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-21 11:01:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ээлжит бус их хурал 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар товложээ.

 

Хурлаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулбал, МЧБХ-ны дүрэм шинэчлэн батлах, Удирдах зөвлөлийн гишүүдийн болон Ерөнхийлөгчийн сонгууль явагдана.

 

Жич. МЧБХ-ны УЗ-ийн гишүүний болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэний материалыг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл /ажлын өдрүүдэд/ Монголын чөлөөт бөхийн холбооны байранд хүлээн авах юм байна. 

Связанные новости