2022 оны Азийн АШТ-д оролцох анхны сорилт цасан шуургатай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын дугуйчдын анхны сорилт тэмцээн 2-р сарын 18-нд Төв аймгийн Соломын давааны зам дээр амжилттай явагдлаа.
Цасан шуургатай хүйтэн өдөр болсон тус тэмцээн ганцаарчилсан
15 болон 25 км-т амжилттай зохиогджээ. Сорилтод амжилттай оролцсон тамирчид Даланзадгад
хотноо 10 хоногийн нэгдсэн бэлтгэлд гарч улмаар 2 дахь сорилтоос шалгарсан шилдэг
тамирчид 3 дугаар сарын 7-нд Турк улсыг зорих юм.
Улмаар манай дугуйчид 2022 оны 3 дугаар сарын 25-29-нд Тажикистан улсын нийслэл Душанбе хоноо болох Ази тивийн АШТ-д хурдаа сорих юм.