Паралимпын наадамд оролцох баг тамирчид ням гарагт Бээжинг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бээжин 2022" өвлийн паралимпын наадам эхлэхэд 8 хоног үлдээд байгаа бөгөөд Монгол Улсаас гүйлтийн цанаар 2, уулын цанын төрлөөр нэг тамирчин оролцох эрхээ авсан юм.
Ирэх ням гарагт буюу 2 дугаар сарын 27-нд Монгол үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо тэргүүтэй Монголын баг тамирчид 9 хүний бүрэлдэхүүнтэй өмнөд хөршийг зорих юм.
"Бээжин 2022" өвлийн паралимпын наадам 3 дугаар
сарын 4-13-ны өдрүүдэд “Бээжин 2022” өвлийн олимпын XXIV наадам зохион
байгуулсан БНХАУ-ын нийслэл хот болон Жанчхүүд тус тус явагдаж шилдгүүдээ
тодруулна.
Ташрамд сонирхуулахад, Энэ оны 2 дугаар сарын 21-нд Хятадын спортын төлөөлөгчдийн баг Бээжин хотноо байгуулагдаж, 6 дахь удаагаа өвлийн паралимпын наадамд оролцох гэж байна. Төлөөлөгчдийн баг 217 хүнээр бүрдэж, тэднээс 85 тамирчин нь анх удаагаа өвлийн паралимпод оролцох гэж байгаа аж.