Пара байт харвааны тамирчид ДАШТ-д өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-25 16:04:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дубай - 2022" пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм.


Энэ багт "Токио-2020" паралимпын наадамд оролцсон Дэмбэрэлийн Сэлэнгээ, "Рио - 2016" паралимпын наадамд оролцсон Амарбаясгалангийн Анхбаяр, пара байт харвааны шигшээ багийн тамирчин Баатарын Жавхлантөгс, Пүрэвсэдийн Мөнхбаатар нар багтаж байгаа бөгөөд манай тамирчид рекурв /70 м/ төрөлд өрсөлдөж байна.


Дасгалжуулагчаар МБХХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоо ажиллаж байгаа бол багийн орчуулагч, албаны хүнээр Шүүгчдийн зөвлөлийн дарга Цэдэндамбын Нямхатан оролцож байгаа аж.


Пара байт харвааны ДАШТ энэ сарын 21-нд compound /50 метр/ төрлөөр эхэлсэн бөгөөд Монголын тамирчдын рекурв төрлийн харваа лхагва гаргаас эхлэн явагдаж байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болж буй пара байт харвааны ДАШТ энэ сарын 27-нд өндөрлөх юм.

Связанные новости