Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн
аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан
шуурга шуурахыг анхааруулж байна.
2022 оны 02 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн
хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан,
Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 хэм
хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан,
бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд
6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 хэм
хүйтэн байна.
2022 оны 02 сарын 27-ноос 03 сарын 03 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн
аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн
өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 3-р сарын 1-нд Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутгаар, 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж,
явган шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28, 3-р сарын 1-нд говь, тал,
хээрийн нутгаар, 3-р сарын 2-нд Алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр,
зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд
нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын
хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг,
Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн
бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм
хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн
байна. 2-нд ихэнх нутгаар дулаарна.