Алсын дуудлагад явахаар бүрэн тоноглосон автомашин, тоног төхөөрөмж бэлэглэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын эдийн засаг, нийгмийн хөгжил хөтөлбөрөөр Японы ард түмэн 3 багц, 313 сая иений буцалтгүй тусламж өгөхөөр болсон.
Буцалтгүй тусламжийн эхний багц буюу 92 сая иений өртөг бүхий бүрэн тоноглосон автомашин, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр Монгол-Японы эмнэлэгт гардууллаа.
Олон улсын стандартад нийцсэн, орчин цагийн өндөр технологи бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь нийслэлд төдийгүй орон нутагт эмнэлгийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж сайжирч байна.
Эрүүл мэнд, Боловсролын салбарт, тодруулбал анагаахын
эрдэмтэн, багш, судлаач, доктор профессор, эмч, сувилагч, эрүүл мэндийн
мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд энэ
дэмжлэг нь үнэтэй хувь нэмэр болно.
Эмнэлгийг Японы дэмжлэгтэйгээр анх байгуулахдаа их сургуулийн дэргэдэх эмнэлэг болгохыг зорьжээ. Засгийн газрын шийдвэрээр Монгол Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд шилжүүлснээр Монгол Улсын анхны их сургуулийн эмнэлэг болж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээлэв.