Футзаалны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-27 09:43:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 21 аймгийн футзаалны аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол өчигдөр Баянхонгор аймгийн Тэмүжин театрт боллоо.


Тус нээлтийн ажиллагаанд АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар оролцож  тус тэмцээнд өрсөлдөх 19 аймгийн шигшээ багийн тамирчдад амжилт хүсэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Эрчим хүчний дэд сайд, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Баянхонгор аймгийн ХБХ-ны тэргүүн М.Баярмагнай уламжилж Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд гардуулж өглөө.


МХБХ-ны Гавьяаны одонгоор Баянхонгор аймгийн ХБХ-ны зөвлөлийн гишүүн Д.Цэгмэдэд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Баярмагнай гардуулсан юм.


Энэ сарын 23-наас эхэлсэн орон нутгийн шүүгчийн сургалтад хамрагдаж амжилттай тэнцэж анх удаагаа тус тэмцээнийг МХБХ-ны ангилалтай шүүгчидтэй хамтран шүүн удирдахаар болсон Б.Еркин/Баян-Өлгий/, Г.Гэрэлт-Од /Хөвсгөл/, Ч.Нандин-Эрдэнэ /Орхон/, Б.Нямбаяр /Дархан-Уул/, Г.Алтаншагай /Сэлэнгэ/ аймгийн шүүгч нарт орон нутгийн С ангиллын шүүгчийн батламжийг гардуулав.


Мөн МХБХ-ны Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан тус тэмцээний зохион байгуулах комиссын дарга, Баянхонгор аймгийн ХБХ-ны зөвлөлийн гишүүн Г.Батжаргалд идэвх санаачилга гарган тэмцээнийг зохион байгуулж буйд талархал илэрхийлэв.











Связанные новости