Шинжилгээгээр коронавируст халдварын 320 шинэ тохиолдол илэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн нэг хоногт коронавируст халдварын 320 шинэ тохиолдол батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Шинээр илэрсэн халдварын 138 нь Улаанбаатарт, 182 нь орон нутагт
бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 9,457 хүн гэрийн ажиглалтад
байгаа бол 2,676 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй
иргэдийг биеийн байдлын хувьд хөнгөн 701, хүндэвтэр 1712, хүнд 225, нэн хүнд 38
хүн байна.
Харин энэ хугацаанд нэг иргэн архаг хууч өвчин болон “Ковид-19” халдвар хавсарсан шалтгаантай нас барсан байна.